Монгол Улсын зүүн хойд хэсэгт оршдог Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан ландшафтын
сонгодог жишээ болсон Увс нуур монголын бас нэгэн гайхамшиг.Их нууруудын хотгор дахь тус нуурын урт 84 км, өргөн нь 79 км бөгөөд 3,350 метр квадрат талбайг эзэлдэг хамгийн том нуур.
Ай савын хамгийн нам цэг далайн төвшнөөс дээш 758,9 м, Хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4,126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм.
Нуурыг 200 сая жилийн настай гэж эрдэмтэд тооцсон. Энд Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгадаг ба далайн төвшнөөс 759 м өндөрт байдаг. Нуур давсны нөөцтэй, урин дулааны цагт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд ирдэг.
No comments:
Post a Comment