Эзэн Чингисийн үеэс өнөөг хүртэл тахин шүтэж хайрлан хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан Халдун уул.
Монголын эртний сурвалж бичиг “Монголын нууц товчоон”-д өгүүлснээр Их эзэн Чингис хаан Бурхан халдун уулийг үрийн үрд үүрд тахиж, үе тутам үргэлж шүтгэж явахыг эрхэмлэн захисан байдаг.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дахь эртний шүтлэгт энэ уул далайн түвшнээс дээш 2,361.5 м өндөрт өргөгдсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1995 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахиж байгаа.
No comments:
Post a Comment